Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. 2016-2017 оны лигийн тэмцээнд 12 баг өрсөлдсөнөөс шилдэг найман баг плей-оффт үлдсэн юм. Тус лигийн тэмцээний нэг онцлог бол тухайн аймгаас төрөн гарсан алдартнуудааас 1-2 хүн багт тоглодогоороо онцлогтой. Энэ удаа сагсан бөмбөгт дуртай алдартнуудыг танилцуулж байна.

Архангайн алдартнуудаас "Тв коктейль” хамтлагийн жүжигчин, хөтлөгч Цоомоо буюу Н.Цолмонбаяр хоёр дахь жилдээ багтаа хүчин зүтгэж байна. Түүний хувьд сүүлийн тоглолтуудад маш сайн тоглож байгаа. Мөн энэ багт улсын арслан Р.Пүрэвдагва багтсан.
Харин “Баянхонгор мазаалай”-д урлаг, спортын алдартнуудаас дуучин Э.Энх-Эрдэнэ, чөлөөт бөхийн шилдэг тамирчин, улсын начин Ж.Чулуунбат нар хүчин зүтгэж байгаа. Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат энэ жилийн улсын аваргыг өнжиж, зодог тайлсан юм.
Ховдын багт алдартнуудаас улсын харцага Н.Батзаяа хоёр дахь жилдээ тоглож байна. Харцагын хувьд шаггүй сагсчин төдийгүй багтаа ихээхэн үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл плей-оффын эхний хоёр тоглолтод Өвөрхангайн багийг хожоод байгаа “Эрдэнэт хот Икон”-т зохиолын дуучин Б.Болд тоглож байна. Түүний хувьд мөн хоёр дахь жилдээ нутгийнхаа багт хүчин зүтгэж байгаа юм.
Сүхбаатар аймгийн багт “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал тоглож байна. Түүний хувьд өнгөрөгч амралтын өдөр болсон жюү жицү бөхийн улсын аваргын барилдаанд барилдаж, хүрэл медаль хүртсэн юм.
Улсын арслан, харцага, начнаас эхлээд урлаг, соёлын алдартнууд төрөлх нутгийнхаа багт хүчин зүтгэж байна.









Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа