Их аварга Д.Дагвадорж өөрийн твирттер хуудаснаа "Нэгдүгээр сарын 5-наас эхлэн Хятад ирэх Монголд 30 хоног визгүй зорчих болсон байна. Шоконд оруулсан мэдээ" хэмээн дуулиан дэгдээсэн. Үүнийг зарим нэг мэдээллийн хэрэгсэл мэдээ болгон мэдээлэв.

Энэхүү мэдээлэл цахим ертөнцөд тархаж эхлэхэд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Ор үндэсгүй худлаа мэдээлэл тархаж байгаад харамсаж байна. Хятад иргэд одоог хүртэл визтэй зорчсоор байгаа. Удахгүй Гадаад харилцааны яамны цахим хуудаснаа мэдэгдэл нийтлэгдэнэ" хэмээн няцаалт өгсөн юм. Ингээд удалгүй “Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна. Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье” гэсэн мэдэгдэл нийтлэгдсэн юм.
Үүний дараа Их аварга Д.Дагвадорж өөрийн бичсэн постоо устгасан юм.
TIMES.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа