Хүүхэд асрагчдаа хэт итгэдэг гэр бүлийнхэн нэг л өдөр аймшигтай мэдээтэй нүүр тулжээ. Тэдний хамгийн их итгэж байсан хүүхэд асрагч нь хүүхдүүдийг нь аймшигтайгаар зоддогийг олж мэдсэн байна. Энэ хэрэг АНУ-ын Айова мужид гарсан байна.
Дезире Лабланк, Де-Мойн нар хүүхдүүдээ харуулахаар хамгийн сайн асрагчийн эрэлд гарчээ. Ингээд тэдний найз 28 настай Кристина Уильяамсыг санал болгожээ. 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс тэд хүүхэд асрагчтай болж хувийн бизнестээ цаг заваа зарцуулах болжээ. гэтэл хүүхдүүд нь өдөр бүр бага багаар гэмтдэг, айж эмээдэг болсон байна. Мөн нэг өдөр ажил дээрээ байтал хүүхэд нь гэмтсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Ойр ойрхон давтагдах энэ байдалд эмзэглэсэн Дезире Лабланк хотынхоо цагдаа хандсан байна. Мөрдөн байцаагч гэрийн эзэнд нууц камер байрлуулахыг санал болгожээ. Үүний дагуу гэртээ камер байрлуулаад бичлэгийг үзтэл үнэхээр аймшигтай үнэнтэй нүүр тулжээ. Хүүхэл асрагч нь хүүхдүүдийг нь зодож байгаа, хэцгий хандаж байгаа, нялх үрийнх нь толгой дээр гишгэж байгаа гээд нүд халтирам үйлдлүүд нь бичигдсэн байж. Кристина Уильяамсын хүүхдийн эрхийг зөрчсөн энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр шийтгэсэн байна. Шүүх хурлын үед Кристина Уильяамс хүүхдүүдийн эцэг эхэд хандан "Өвтгөж байсан бүхэнд уучлаарай" гэснээс өөр зүйл хэлээгүй байна.
Уг хэргийнхээ төлөө тэрээр шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Энэ хэргээс хойш эцэг эхчүүд хүүхэд асрагч авахдаа маш сайн судалдаг, цагдаагийн байгууллагын тодорхойлолт авдаг болжээ. мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага шалгуураа чангатгасан байна.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа