Бид зарим тохиолдолд мэдлэг муутайгаасаа болоод өөрсдөө ч мэдэлгүй хар, сөрөг энергийг өөр рүүгээ дуудаж орхидог билээ. Энэ нь өвчин зовлон ороох, ядуурах, зовж тарчлах зэрэг олон сөрөг үр дагавруудыг бий болгодог байна. Тэгвэл та бидний бэлтгэсэн дараах мэдээллээс гэртээ байлгаж болохгүйгээс гадна, сөрөг энерги хуримтлуулдаг 3 зүйлийг мэдэж аваарай.
1Үхсэн цэцэг
Баяр ёслол болон ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдээр бид хайртай, дотны хүндээ амьд цэцэг бэлэглэдэг билээ. Энэ нь орчин цагийн томоохон соёлуудын нэг бөгөөд хүндэтгэлийн хэлбэр ч гэж ойлгож болно. Гэвч хүмүүс баглаа цэцгийг гэртээ удаан хугацаагаар байлгадаг бөгөөд энэ нь маш буруу юм. Энэ нь таны гэрт сөрөг энергийг хуримтлуулдаг байна.
2Хагарсан аяга, шаазан
Мөн та гэртээ хэрхэвч хагарсан аяга, шаазан байлгаж болохгүй. Хятадын эртний дом ярианд хагарсан аяга, шаазанд муу ёрын ад зэтгэр шүгэлдэг гэж үздэг байжээ. Тиймээс танай гэрт ямар нэгэн байдлаар аяга, шаазан хагарвал юу ч бодож, саналгүй шууд гаргаж хаяхыг танд зөвлөе.
3Хуучирсан хувцас, гутал
Өмсөхөө больсон, хуучирч, гандсан хувцас, гутал хэрвээ танай гэрт байдаг бол эртхэн гаргаж хаяарай. Хэрвээ хүсвэл та гэр оронгүй, ядуу амьдралтай хүмүүст өгч, буян болсон ч болно шүү дээ. Харин гэртээ байлгаад байвал мөнгөгүйдэх, ядуурахын зовлонг дууддаг гэнэ.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө