Зам тээврийн ослын улмаас АСА циркийн уран бүтээлчид харамсалтайгаар амиа алджээ. Баянхонгор аймаг руу урилгаар тоглолтод явж байсан алиалагч Баасанжаргал, жонглёрчин Идэрбат, илбэчин Гантулга нар осол болох үеэр газар дээрээ амьсгал хураасан маш иэмгэнэлтэй үйл явдал болжээ. Мөн гэмтэл авсан гурван циркчин түргэн тусламжаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Амиа алдсан циркчдийн дотор “Авьяаслаг Монголчууд 2015” шоунд оролцож байсан илбэчин Гантулга гэх залуу байжээ. Түүний хувьд СУИС-н Радио телевиз, медиа урлагийн сургуульд суралцаж байсан бөгөөд 25-хан насандаа хорвоог орхижээ. Ирээдүйтэй, чадварлаг, залуу үедээ үлгэр дуурайлал болж байсан, Монголын илбэний урлагийг өндөр түвшинд хүргэхэд өөрийн хүчин чармайлтаа бүрэн дүүрэн дайчилж байсан түүний араас үе тэнгийн найзууд, уран бүтээлийн нөхөд зэрэг маш олон хүн цахим хаягаар нь дамжуулан эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа