УИХ-ын гишүүд ажлын байран дээрээ байгаа байдал нь олны дургүйг хүргэж, цахим ертөнцөөр л нэг шуугиж буй. Тухайлбал, Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Амарзаяа гишүүн байнгын хорооны хурал дээр бохь зажилж даналзсан. Бүүр олныг гайхшируулаад байгаа нэг бичлэг бол Б.Ундармаа гишүүний согтуу байгаа бичлэг юм. Мөн М.Оюунчимэгийн гялгар цаас шажигнуулан юм идэж, ууж байгаа бичлэг.
Энэ мэт эрхэм гишүүдийн бүдүүлэг үйлдэл олны дургүйцлийг хүргэж, цахим ертөнцөд шүүмжлэл дагуулсаар. Гэтэл УИХ-ын дарга ч тэр, гишүүдийнхээ энэхүү үйлдэлд хариуцлага тооцож чадахгүй л байгаа.
Тэгвэл нөгөө “Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа жанжин” гэхчилэнгээр гишүүдийн хурлын бичлэгийг хийдэг ажилчдад уураа гаргаж, халах гэж байгаа гэнэ шүү. Үнэндээ эд нар биш өөр хэн нэгэн хийсэн ч байж болно шүү дээ. Нөгөө өмнөх УИХ-ын үед болдог шиг өөр нэг гишүүн хийсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
Тэгэхдээ л, эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын Тамгын газрын техникийн албаны ажилчдад хариуцлага тооцох юм байх. Угтаа бол бичлэг хийсэн ажилтнууд биш, харин учраа олохгүй байгаа “бор халзан хонь”-уудаа жаахан ч гэсэн сургамаар юм даа.
Угтаа бол, гишүүнийг цай уугаа л биз юун сүртэй юм бэ хэмээн зарим хүн дайрч байна. Үнэндээ тийм л дээ. Гэхдээ нэг гишүүн хажууд нь хуулийн төслийн талаар ярьж байхад яг хажууд нь суучихаад гялгар цаас шажигнуулан юм идэж, ууна гэдэг мунхаг л үйлдэл биз дээ.
За Н.Амарзаяа гишүүний бохь зажлах, М.Оюунчимэг гишүүний юм ууж, идэх ч яах вэ. Хэнд ч байж болох үйлдэл. Харин УИХ-ын танхимд согтуу, тэр тусмаа эмэгтэй гишүүн согтуу явж байна гэдэг арай ч дэндүү мулгуу хэрэг.
Үнэндээ, эрхэм гишүүд ард түмний төлөөлөл болсон тусгай хүмүүс гэдгээ ойлгохгүй явмааргүйсэн. Гишүүний эрх гэж том юм бий шүү дээ, бусад иргэдийг бодвол. Тусгай эрх байгаа юм чинь үүрэг гэж байх ёстой биз дээ. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн энэ мэтээр шүүмжилж байгаа нь харин ч тэдэнд тустай хэрэг гэдгийг ойлгох байх эрхбиш. Цаашид анхаараасай, энэ гишүүд болон бусад нь гэж байгаа юм.
MMINFO.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ