Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Олон улсын гэрээний тухай хоёр хуультай зэрэгцэн Тавантолгойн асуудал анхаарал татаад байгаа. Тавантолгойн төслийг заавал УИХ-аар оруулахгүй засгийн түвшинд шийдвэрлэх гээд байна гэгдэж буй. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэр хэлэхдээ “Хятадын Шинхуа,Японы Сүмитомо,Монголын Энержи-Ресурстай явуулж буй хэлэлцээр засгийн газрын 268-р тогтоол дээр үндэслэгдэж байгаа юм билээ. Засгийн газрын 268-р тогтоолын гол агуулга нь орд газрыг өмчлөхгүй, тодорхой хэлцлийн дагуу худалдахгүйгээр бусдад ашиглуулах. Өөрөөр хэлбэл, яг энэ агуулгаар яриа хэлэлцээрүүд явагдаж, 268-р тогтоол гол эрхзүйн үндэслэл нь болж байгаа гэсэн үг. Тогтоолын дагуу тусгай зөвшөөрлөө зарахгүй. Гэхдээ Тавантолгойн 49 хувийг Шинхуад бүрэн ашиглуулна гэдгийг илтгэж байгаа юм. Үндсэндээ Тавантолгойн гэрээ луйврын шинж рүү орсон гэж болно. Нэгэнт ухаж аваад, бүрэн ашиглах эрхийг нь олгочихсон хойно тусгай зөвшөӨрөл төрд байх ямар ч шаардлагагүй. Харин ч нөхөн сэргээх тэр их зардал нь төрд үлдэж, баялаг нь бүгд гадагшаа явна. Дээр нь нэмээд үлдсэн 51 хувийг нь бас бүрэн ашиглуулах гэсэн утгатай тогтоол дээр үндэслэгдэж гэрээ, хэлэлцээрүүд явагдаж байгаа нь харамсалтай байгаа юм. Тиймээс энэ асуудалд хэвлэл мэдээллийхний нүд чих сэргэг байж, мэдээллийг ил тод дамжуулан, УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудыг цаашид анхаарах шаардлагатай байна. Сая ингэж ажилласны үд дүнд Тавантолгойн гэрээ хэлцэл нэг удаадаа шууд зурагдахгүй, зогслоо гэсэн ойлголттой байна. Гэхдээ хэлэлцээр цаашид ийм байдлаар үргэлжлэх эрхзүйн үндэслэлтэй байгаа юм.
Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай сайн хийе гэж байгаа бол засгийн газрын 268-р тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Чиг үүргийнхээ дагуу засгийн газар энэ тогтоолыг хүчингүй болгоод явах бүрэн эрхтэй. Яагаад гэхээр, энэ тогтоол өөрөө өмнөх засгийн газарт хамаарч байгаа. Гэтэл шинэ засгийн газар бүрдэж, улстөрийн өндөр хариуцлага үүрэн ажиллаж байгаа мөртлөө өмнөх засгийн газрын алдаатай тогтоолыг үргэлжлүүлж болохгүй. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэлээ өгөхдөө өмнөх булхай луйврыг таслах зогсоох, тодорхой хариуцлага хүлээлгэх даалгавар өгсөн. Гэтэл засгийн газар заавал яагаад өмнөх алдаатай тогтоол дээр үндэслэж, Тавантолгойн хэлэлцээрийг хийх гээд байгаа юм. Яг энэ тогтоол дээр үндэслээд Тавантолгойн хэлэлцээр явчих юм бол эргээд хэн хариуцлага хүлээх бэ. Тийм учраас засгийн газар өөрсдөө хариуцлага үүрэх хэмжээний, буух эзэнтэй, буцах хаягтай шинэ эрхзүйн үндсээ бий болгоод шийдвэрээ гаргаад явах учиртай. Эрхзүйн үндэслэлээ шинэчилснээр яриа хэлэлцээрүүд тодорхой хувилбаруудтай явах боломжийг бүрдэнэ. Ингэж боловсруулагсан гэрээгээ УИХ дээр нээлттэй хэлэлцэж, эцсийн байдлаар батлаад явахад хэрэгтэй.” хэмээн ярьж байна.
Тэгэхээр өмнөх засгийн үед үйлдэгдсэн 268 дугаар тогтоолын тухай энд яригдаж байгаа юм. Уг нь бол хөрөнгө оруулах сонирхол нь хэвээр үлдсэн цөөн талуудын шахалт маягийн хандлага мэдрэгдсэн, сонирхолтой гэмээр нөхцөл байдалтай байх үед Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд 268 дугаар тогтоолыг үйлдсэн байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь