Үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр томилогдох цаг мөч тун дөхсөн энэ үед АНУ-ын CNN телевизийн нэвтрүүлсэн нэгэн видео цахим хүрээнд, сошиал сүлжээнд дуулиан тарьж байна.
Хэрэв Тангараг өргөх ёслолын үеэр ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, мөн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пэнс нарыг хөнөөвөл засаг захиргааны эрх хэнд очих тухай тус видеонд өгүүлсэн юм.
CNN телевизийн “The Situation Room” хөтөлбөрийн лхагва гаригийн үдэш цацагдсан дугаарт албан ажлаа хүлээн авах эхний өдөр нь ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгчид муу зүйл тохиолдож, улс орноо удирдаж чадахгүйд хүрвэл юу болох тухай өгүүлжээ. Хэрэв тийм зүйл болбол Төлөөлөгчдийн танхимын спикер төрийн эрхийг түр атгана, гэтэл түүнд бас гай тохиовол Сенатын түр тэргүүн, эсвэл Төрийн нарийн бичгийн дарга удирдах ёстой болно гэж CNN мэдээлэв. Тангаргийн өдрийг угтсан энэ видео мэдээллийг америкчууд өөр өөрийн өнцгөөс хүлээн авч байна. Зарим нь муу ёр дуудсан, бэлгэдэлгүй мэдээлэл гэж байгаа бол АНУ-ын хуулийг тайлбарласан ердийн нэг мэдээлэл байсан гэж хүлээж авах хэсэг ч байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай нэлээд хурцатмал харилцаатай байгаа CNN-ий дээрх мэдээллийг зориуд, өдөөн хатгасан гэх шүүмжлэл ч бас дагаж байна. ОХУ-ын хакерууд АНУ-ын сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэх Тагнуулын төв газрын 35 хуудас бүхий тайлангийн хураангуйг CNN сайтдаа нийтэлсэн юм. Трамп үүнийг таагүй хүлээж авсан бөгөөд өөрийн хэвлэлийн бага хурлын үеэр CNN-ийг худал мэдээ тараагч хэмээн цоллож, тус агентлагийн сэтгүүлчийн асуултыг хүлээн аваагүй билээ. Үүний дараахан CNN-д тэрбумтан Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцаас бүр өмнө Оросын талаар хэлсэн үгнүүдийг цуглуулж, нийтэлсэн нь бас л өдөөн хатгалга байсан гэгдсэн юм.
Эх сурвалж: NEWS.MN
С.ЦЭЛМЭГ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа