Удаан хугацаанд хөгжүүлж байгаа тив хоорондын баллистик пуужингийнхаа шинэ загварыг Хойд Солонгос туршихад бэлдэж эхэлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын тал анхааруулжээТелевизийн сувгаар дамжуулсан шинэ жилийн мэндчилгээнийхээ үеэр Ким Жон Ун тус улсын зохион бүтээсэн тив хоорондын баллистик пуужин бэлэн болоход ойртсоныг дуулгаж байв. Тэгвэл Америкийн баруун эрэгт хүрэх чадалтай гэгдэж байгаа энэхүү зэвсгийг Баасан гарагт буюу Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр туршиж магадгүй байгааг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Турших пуужингийн биеийн доод хэсгийг тээвэрлэж эхэлсэн тухай Өмнөдийн тагнуулын алба мэдээлснийг Чосун Илбо сонин армийн эх сурвалжаас дамжуулсан байна.
Эх сурвалж хэлэхдээ “Хэлбэр, хэмжээний хувьд энэ нь уламжлалт Мусудан пуужингаас өөр байна” гэжээ. Дунд тусгалын Мусудан пуужинг Хойд Солонгос 2016 онд туршсан юм.
Ажиглагчид Ким Жон Уны шинэ пуужингийн тухай мэдэгдлийг Вашингтоны шинэ засаг захиргаатай эхлэх харилцаандаа хөшүүрэг болгон ашиглах зорилготой хэмээн тааварлаж байв.
Харин түүний мэдэгдлийн дараа Дональд Трамп “Тийм зүйл болохгүй!” гэж твиттер хуудсандаа бичсэн ба яг ямар утгатай үг болох нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: IKON.MN The Guardian
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа