Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр /2017.01.18/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан байна. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан байна. Энэхүү хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа нар албан ёсны тайлбарыг дөнгөж сая өглөө.
Албаны эх сурвалж хэлэхдээ:
-Шүүгдэгч шүүх хурлын үеэр үг хэлж байхдаа “ Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн. Шүүгдэгч 30 орчим настай бөгөөд өмнө нь хоёр удаа ял шийтгэгдсэн ч өршөөлийн хуулиар суллагдсан байдаг.
-Хэрэг гарах үед цагдаагийнхан хаана байсан бэ?
-Шүүх хурлын үеэр цагдаагийн албан хаагч дэг сахиулаад шүүгдэгчийн дэргэд нь зогсож байсан. Харин ч албан хаагч гэнэтийн үйлдлийг түргэн шуурхай зогсоосон. Шүүхийн аюулгүй байдал чиг үүргийн хувьд цагдаагийн албанд шилжсэн. Хүн хүчний хүрэлцээгүйгээс шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдалд халдах магадлал өндөр байгааг энэ хэрэг явдал харуулж байна.
-Тахарын алба ажиллаж байхад энэ мэт үйлдлээс сэргийлж чадаж байсан уу.Өчигдөр хуралдааны үед цагдаагийн хэдэн ажилтан байсан бэ?
-Өчигдрийн шүүх хурлын үеэр цагдаагийн нэг ажилтан байсан. Хүн хүч хүрэлцэхгүйгээс цөөн хүн ажиллаж байгаа. Өмнө нь тахарын алба ажиллаж байх үед ийм тохиолдол гарч байгаагүй гэлээ.
Шүүгдэгч Б хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байхдаа зохисгүй үйлдэл гаргаж амиа хорлохыг завдсаны дээр шүүх танхимын эд зүйлсийг эвдэн сүйтгэжээ. Хоолойгоо чухам юугаар зүссэнийг тогтоогоогүй байна. Зарим эх сурвалж хумсаараа зүссэн гэж мэдээлж байгаа ч эмч мэргэжилтнүүд хумсаараа хоолойгоо хэрчих боломжгүй гэж байгаа юм байна.
Шүүгдэгчийг нэгжиж шалгасны дараа шүүх танхимд оруулах ёстой. Тухайн өдөр цагдаагийн ажилтан шалтгалт хийсэн эсэх талаар мэдээлээгүй бөгөөд тус шүүхэд цагдаагийн ажилтан хүрэлцээгүй гэдгийг тодотгож байлаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх л гэхэд шүүх хурлын долоон танхимтай ч дөрвөн цагдаа хамгаалалтад ажилладаг байна. Шүүхийн аюулгүй байдал алдагдаж, цаашид ямар ч эрсдэл гарч болзошгүй байгааг энэ хэрэг харууллаа.
Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр /2017.01.18/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан байна. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан байна. Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэтчилэн алдагдаж, цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй байна.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас болсон явдлын талаар өнөөдөр 18.00 цагт мэдээлэл хийх юм байна. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
NEWS.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа