Хүн болгон ажил хийж, хөдөлмөрлөж байж амьдарлаа босгодог. Зарим нэг хүмүүс хүссэн ажлаа хийж, сэтгэл ханамжтай амьдардаг. Харин эсрэгээрээ нэг хэсэг нь хүсээгүй ажлаа мөнгө олохын төлөө шүд зуун хийдэг. Тэгвэл хамгийн өндөр цалинтай хэрнээ биед амар зургаан ажлыг танилцуулъя. Хачирхалтай нь бидний байнгийн хийдэг оффисийн ажил дараах ажлуудын дунд ороогүй байна.

АНУ-д нохойнд хайртай хүмүүсийг “нохой салхилуугч”-ийн ажилд авдаг байна. Тэд цагийн 50 долларын цалинтай байдаг бөгөөд дуртай зүйлээ хийнгээ мөнгө авдаг ажээ.
1. Дасгалжуулагчын ажил

Спортын дасгалжуулагч хамгийн их орлоготойгоос гадна хамгийн ирээдүйтэй ажлаар шалгарчээ. АНУ-д ажилладаг дасгалжуулагч нар гэхэд л жилд 40,000 долларын цалинтай ажилладаг байна.
2. DJ

Томоохон шоу, арга хэмжээний уур амьсгалыг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол DJ буюу “Disc Jockey” юм. Үүнийг орчуулвал “пянзаар наадагч” гэсэн утгатай бөгөөд дэлхийн хамгийн алдартай DJ жилд 75,000 долларын орлоготой байдаг аж.
3. Шоколад амтлагч

Шоколад бол манай дэлхийн хамгийн сайхан амттан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл Энэтхэг, Хойд Америк, Англи, Швецари зэрэг улсуудад шоколад амтлагч мэргэшилтэй хүмүүс байдаг байна. Тэд үйлдвэрээс гарсан шинэ нэр төрлийн шоколаданд үнэлэлт дүгнэлт өгдөг ажээ. Тэд жилд дунджаар 54,000 долларын цалин авдаг байна.
5. Мэргэжлийн тоглоомчин

Компьютер тоглоомын донтонгуудад дуулгах нэгэн таатай мэдээ байна. Өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлийн “gamer”-үүдийг сарын 50,000 долларын цалинтай ажилд авдаг байна.
6. Хоолны амт шалгагч

Ийм ажил хийдэг хүнийг “Хоолны шүүмжлэгч” ч гэж нэрлэдэг байна. Шинэ нэрийн хоол амталж үзээд түүний талаарх шүүмжлэлийг бичээд л хангалттай цалин авдаг байна. Үнэхээр тааламжтай ажил биш гэж үү?
Эх сурвалж: Breakingnews.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа