“Ээж” хэмээх хочтой Саруул гэдэг өвөрлөгч эмэгтэй үе үе Улаанбаатар хотод ирдэг. Тэрээр гоо сайхны тэмцээн уралдаанд оролцуулах нэрээр 14-16 насны монгол охидыг шалгаруулан авч явдаг. Тэгээд Хөх хот, Бээжин зэрэг хотуудаар дагуулан явж элдэв арга хэмжээнд оролцуулдаг. Арга хэмжээ нь байгууллагын ой, баячуулын төрсөн өдөр нэртэй.
Арга хэмжээ дуусаад хятад эрчүүл охидуудыг татаж чангаадаг, архиар шахдаг байх юм. Зарим охидууд хятадуудтай уулздаг, унтдаг гэсэн мэдээлэл байна. Охидуудтай уулзах, унтах дээрээ тулбал Саруулд мөнгө төлдөг гэсэн мэдээлэл бий. Насанд хүрээгүй охидуудад цалин өгөх нэртэй хэн дуртай нь авч яваад байж болдог юм уу.
“Эмс бузартаас улс үндэстэн мөхнө” гэж цээжээ дэлддэг эх орончид минь ээ. Захын нэг хятад авгай чөлөөтэй орж ирээд хоттой хониноос шилж байгаа охидуудыг чинь өндөрөөс шүд, амыг нь үзэн аваад явж байна. Ингэж болдог юм уу. Хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, Д.Мөрөн даргатай Иргэний харьяатын газар, Монгол Улсаас Хятад улсад суугаа Элчин сайд Ганхуяг аа “Ээж” хочтой Саруулыг зүгээр явуулаад байх уу.
Хятад архи, тамхины үнэр ханхалсан газар цэцэг цэврүү шиг охид чинь өлөн хятадуудыг сүүмийсэн харц дор сууж байг уу эцэг эхчүүд ээ. Монголчууд ядарсан хэдий ч үр хүүхдээ зарж идэх дээрээ тулаагүй шүү.
Эх сурвалж: Ardchilal.MN




Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа