Монголын баячуудын гэрт нэвтэрч, урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулаад буй БНСУ-ын иргэн, ПАК хочит этгээдийн талаар ноцтой баримт, мэдээллүүд олдлоо.
ПАК Монголд...?
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Нүхтийн аманд байрлах зургаан айлын амины орон сууцанд хулгай орсон хэрэг гарав. Хулгай орсон айлууд нь Монголын баячуудынх байсан бөгөөд тэр дунд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт”-ын Л.Чинбат, бизнесмэн н.Оргил болон цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудых байсан нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр айлуудаас алтан бурхан, соёлын өвийн хосгүй үнэт бүтээл алдагдсан байна. Энэ хэргийг илрүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шуурхай ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоогоод байгаа аж. Харин хулгайчийг баривчилсан бөгөөд тэрхүү хулгайч БНСУ-ын зартай хулгайч ПАК хочит нэгэн байсныг тогтоогоод байгаа юм.
ПАК Солонгост...?
Баримт 1
Пакийн тухай мэдээллийг шүүж үзвэл тэрбээр БНСУ-даа үнэхээр зартай хулгайч байжээ. Бидэнд олдсон мэдээллээр ПАК 2011 онд хүн барьцаалж, хулгай хийсэн хэргээр шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байсан этгээд аж. Тодруулбал, 2011 оны долдугаар сарын 18-ний өдөр Пак айлын гэрт нэвтрэн орж, оршин суугчдыг барьцаалж, ална гэж сүрдүүлжээ. Ингээд 3,83 сая воны үнэт эдлэл хулгайлсан байна. Солонгосын цагдаа нар ПАК-ийн энэхүү хэргийг илрүүлсэн ч, хурууны хээг нь хэчнээн хайгаад олж чадаагүй аж. Ямартаа ч ПАК хулгай хийсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Сунчон шоронд нэг жилийн ялыг нь эдлүүлсэн байна
Баримт 2
Өмнөд Солонгос улсын Гёнсан аймгийн цагдаагийн газраас Пак хочтой хулгайчийн тухай 2016 оны хоёрдугаар сард мэдээлэл өгч байжээ. Тус мэдээлэлд Пак 9-12 насны хоёр охинтой. Охидод нь хичээл заадаг байсан эмэгтэйгээр дамжуулж түүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжлах болсон нь хулгайн хэргээр бус харин алга болсон охины хэрэгтэй холбогдуулан ийнхүү хайж байсан байна. Тодруулбал, Пакийн хоёр дахь охин нь бага сургуульд огт сурч байгаагүйг тогтоожээ. Харин том охин нь сураггүй болсон. Гэвч тэрхүү алга болсон охины талаар хэзээ ч цагдаагийн газар мэдээлэл өгөөгүй байна. Пакийн том охин 2009 онд тоглоомын талбай дээрээс алга болж байжээ. Магадгүй охины алга болсон хэрэгт Пак холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаа нар шалгаж байжээ. Ийнхүү Пакийг өнгөрсөн оны эхээр охинд нь хичээл заадаг гэх эмэгтэйн гэрт хорогдож байхад нь цагдаа нар баривчилж байсан ч, удалгүй суллагдсан байна.
С.Баяр
Б.Номин
Эх сурвалж: Criminal.mn
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа