Манай улсын нэр бүхий хүмүүсийн гэрт нь хулгай орсон хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, үнэт эдлэл нь хулгайлагдсан байна.
Уг хэргийг үйлдсэн этгээд БНСУ-ын иргэн байсан бөгөөд хулгайлсан бурхадынхаа заримыг каргороор явуулсан байна. Мөн тэрээр өмнө нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байжээ.
Хулгайд эд зүйлсээ алдсан зургаан айлын дотор "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай зэрэг айлынх байгаа гэнэ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ.
Zindaa.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа