Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр иргэд архинд хордож нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.Тиймээс үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан: "Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна" гэв.
Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: "Нийслэлийн хэмжээнд нийт 36 хүн хордсон гэсэн онштойгоор эмчлүүлсэн. Тэдгээрээс онц ноцтой нөхцөл үүссэн тохиолдол байхгүй. Иргэд архи болон хүнсний бүтээгдхүүнээс хордсон сэжигтэй үйлдэл анзаарвал түргэн тусламжийн 103 утсанд яаралтай мэдэгдэж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Мөн баталгаагүй архи болон хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй байх. Худалдан авч байгаа бараа бүтээгдхүүнийхээ шошиго, болон хугацааг сайтар нягталж үзэх хэрэгтэй байна" хэмээн мэдээллээ.
Уг ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ахалж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй байгуулжээ.
BreakingNews.MN
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө