МАН-ынхан давхар дээл ёстой муухай, байж болохгүй гээд л жагсаал цуглаан хийж байсан нь саяхан санагдана. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан сөрөг хүчин байхдаа Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, "Давхар дээл"-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан жагсаал зохион байгуулж байсан юм.
Чингисийн талбайд хэсэг нөхдүүд Никитон хамтлагийн “Цамцаа тайл” дууг эгшиглүүлэн, тухайн үеийн сайд нарын нүүрний баг зүүж, нөмгөн дээл өмсөөд “өвчигнөж” байсан удаатай.
Гэтэл энэ удаад үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан дээлийг ч харин утгаар нь давхарлаж байна аа. Одоо бүр сайд нар нь давхар дээл өмсөөд ханахгүй орон нутгийн төлөөлөгч нартаа давхар дээл өмсгөхөөр зэхэж байгаа сурагтай.
Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байгаа.
Хэрвээ энэ хууль батлагдвал МАН-ын орон нутгийн төлөөлөгч нар давхар дээл өмсөх хууль эрх зүйн орчин цэлийтэл нээгдэх юм. Өчигдөр муухай байсан зүйл нь өнөөдөр гоё болдог цөвүүн цаг иржээ.
Ж.Өөдлөн
Эх сурвалж: http://mminfo.mn/
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа