Нийтийн дууны урлагт нэгэн содон чимэг болж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Х.Мөнгөнцэцэгийг дуунд дуртай хэн бүхэн мэддэг болжээ. Түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болж, урлаг гэдэг энэ их айлын өндөр босго шалгуурыг давна гэдэг баргын аавын хүү, ээжийн охины хүчрэх зүйл биш. Х.Мөнгөнцэцэгийн хувьд айлын ууган охин бөгөөд машид сайн ижий аавын сургаалиар хүмүүжиж өдгөө олны сэтгэл зүрхэнд уянгалаг хоолойгоороо хөг нэмсэн чадварлаг дуучин болжээ. Монгол ахуй, төрхөө алдалгүй уран бүтээлийн богцоо дүүргэж яваа түүний "Уулзахын хүслэн" уран бүтээлийн тоглолт энэ сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох нь ээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "B sound" продакшны захирал МУСТА, дуучин Б.Болд ажиллаж байгаа юм. Түүнчлэн бидний мэдэх олон сайхан уран бүтээлчид энэ үдэш үзэгч та бүхэнтэй хамтдаа нэгэн үдшийг дуутай, хууртай, дурсамжтай өнгөрүүлэх юм. Дуунд дуртай эрхэм та бүхнийг уулзахын хүслэнгээр урин залж байгааг таалан болгооно уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99998070, 88888070 дугаарын утсаар лавлаарай
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ