Өнгөрсөн зун болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн талаархи бичлэгийг олон нийтэд цацсан нь нилээдгүй шуугиан тарьсан. Уг бичлэгийг тухайн үед гар утсандаа бичиж, олон нийтэд цацсан хүнийг УИХ-ын гишүүн Г.Уянгыг гэж хардах хүн олон байв. Мөн Л.Эрдэнэчимэгийн нэр дэвшиж буй 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, 71 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нартай хамтран ийм үйлдэл хийсэн гэдэг. Гэвч өнөөдрийг хүртэл олон нийтийн таамгуудын аль нь үнэн болох нь одоог хүртэл тогтоогдоогүй хэвээр байгаа юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Т.Алтаншагайгийн сонгуулийн үеэр хийж байсан мэдэгдлийг дахин сэргээж "Т.Алтаншагай: Г.Уянга утсаа алдаагүй, Н.Учралд зарсан" гэх агуулгатайгаар цацаж эхэлсэн тул бид Т.Алтаншагайд энэхүү үйл явдлын талаар ярилцлага авах хүсэлт тавьсан юм.
Харин Т.Алтаншагай “Хүсэлтийг хүлээж авна аа. Гэхдээ!!! Н.Учрал, Г.Уянга, Х.Бат-Ялалт, Л.Эрдэнчимэг бид тав нүүр тулж ярилцлагад ормоор байна” гэсэн хариу өглөө. Энэ дагуу бид бусад дөрвөн эрхэмд санал хүргүүлээд байна.
Medee.MN

Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа