Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүүхэд багачуудын дунд ханиад томуу ихэссэнтэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ж.Батсуурьд хандан сурагчдын амралтыг сунгах хүсэлт илгээсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЭМЯ болон Нийслэл хотын төлөөлөлтэй уулзаж санал солилцсон байна. Санал солилцсоны үр дүнд сурагчдын амралтыг сунгахаар болжээ.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн юм. Сурагчдын амралтыг сунгах болсонтой холбоотойгоор БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй