ТҮЦ эрхлэгчид эсэргүүцлийн жагсаал хийлээ /ФОТО/


“Ядарсанд ТҮЦ-д бяраа гаргахаар задарсан зайсанд зангараг үзүүл”, “Эх орноо аварцгаая” зэрэг лоозон барьсан ТҮЦ эрхлэгчид Сүхбаатарын өнөөдөр талбайд жагсаал хийлээ. Ийнхүү нийслэлд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байгааг эсэргүүцэж,  90 гаруй  төлөөлөл жагсаал хийж буй нь энэ аж.
 
Тэд биднийг үл ойшоовол тэмцлийн хэлбэрт шилжин гэдгээ мэдэгдсэн байна.  Мөн уг шийдвэрийг эсэргүүцэж, суулт хийх, өлсгөлөн зарлах, олон улсын байгууллагад хандана гэдгээ хэлжээ.