Гэрэл зураг бол гоо сайхын нэгэн хэмжүүр. Зургаар маш олон өнгө төрх, маш олон утга санааг илэрхийлж болдог. Гэтэл өөрийнхөө бусармаг санааг булай явдалтайгаа нэгтгэн зураг авч байсан нэгэн эр байна. Энэ хүнийг магад уншигч та аль хэдийнэ таних болсон биз ээ. Chinggis Unur гэсэн фэйсбүүк хаягтай, Монголын гэрэл зурагчдын холбооны тэргүүн гэгдэх энэ этгээд өөрийн фэйсбүүк хаягнаасаа олон ч охид эмэгтэйчүүд рүү “Би чамайг од болгож өгнө, би топ модель Одгэрэл, Пүрэвсүрэн, Содтуяаг од болгосон. Тэд надад баярлаад гадаад руу хамт явж амарч, хамтдаа жаргаж байлаа” гэх мэт худлаа үгсийг хэлж, насанд хүрэгүй охидыг ажил дээрээ уриалгахнаар дуудан “Зургийг чинь аваад өгье” гэж хэлээд хагас нүцгэн болон бусад төрлөөр зургийг нь дардаг байж.
Харин зургаа өөртөө авах гэсэн юм уу, эсвэл гуравдагч этгээдэд үзүүлэх вий гэж санаа зовсон охидыг надтай дотно харьцаанд ор, үгүй бол энэ зургийг чинь би яаж ч магадгүй хэмээн сүрдүүлдэг байсан байна. Түүгээр ч барахгүй таван хүүхдийн эцэг тэрбээр бусад олны танил хүмүүст уулзсан охидоо зуучлан утасны дугаар зэргийг нь өгдөг байсан гэнэ. Мэдээж залуухан охидын дугаарыг наймаалцаж байгаа найзуудын бусармаг санаа нэг байх нь тодорхой. Түүнээс охидын дугаар авсан хүмүүсийнх нь дотор МУГЖ Н.Чулуунхүүтэй хамтран дуулдаг М.Бямбажав хүртэл байдаг гэнэ шүү. Мөн охидын зургийг үлгэр зохион байж авсаныхаа дараа “Чи цагдаа дагуулаад ирсэн ч миний хаанаас ч энэ зургаа гаргуулж чадахгүй. Олон удаа цагдаагийнхан ирж байсан, хэн нь ч олж чадаагүй юм даа. Тэгэхээр нэг бол миний хэлснээр надтай унт, үгүй бол нийтэд дэлгэнэ” хэмээн сүрдүүлж байсан энэ бусармаг этгээдийг таван хүүхдийн аав гэхэд итгэхээргүй санагдаж байгаа биз.
Охид, эмэгтэйчүүд өөрийнх нь эсрэг гомдол гаргаад ирэхээр бизнес эрхэлдэг компанаараа халхавч хийж, худлаа ярьсандаа бантан хөгөө чирж байгаа энэ зурагчны цаана ажлаа үнэн шударгаар хийдэг, мэргэжилдээ хайртай олон зурагчдын нэр давхар явж байна. Энэ мэт этгээдээс болоод студитэй зурагчин болгоныг “өөрийнхөө эрх ашгийн төлөө мэргэжлээ ашиглаж, арын өрөөгөө бэлгийн дарамт үзүүлэх обьект болгодог” гэж олон нийт дүгнэхэд хүрсэн. “Надад танил цагдаа их бий, нотлох баримтаа аваад ир” хэмээн хээв нэг цэцэрхэж суух энэ эрийн бузар гар, бусармаг санаа хичнээн олон гэнэн цайлган сэтгэлтэй охидын энгэр рүү зүтгэсэн бол гэхээс дотор харанхуйлах шиг. Хамгийн гол нь охид эмэгтэйчүүд минь өөрсдөө хүний нүдний олз, гэмт үйлдлийн золиос болохгүйн тулд нэрээ хичээж, үйлдлээ хязгаарлаж яваарай.
PAPARATSI.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа