ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, 21 аймгийн Засаг дарга нар БНСУ-д айлчилж, хундага дарс хоол өрсөн ширээний ард сууж буй зураг сошиал ертөнцөд цацагдсан нь олны анхааралд өртөв. Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ гэж үг бий!
Ж.Мөнхбатаар ахлуулсан Засаг дарга нар БНСУ руу туршлага судлахаар 3 хоногийн айлчлал хийсэн нь энэ юм.
Солонгосын мужуудыг өнөөгийн өндөр хөгжлийн түвшинд хүргэх фундамент нь 335 шуудай цемент байсныг тэд судлаад ирсэн гэнэ. Мөн Пусан хотын даргатай уулзаж, хог хаягдал боловсруулах үйлдвэртэй танилцсан гэнэ. Гурав хоногийн туршлага судлах айлчлалын үр дүн ердөө энэ бололтой.

Төрийн айлчлалаар туршлага судлаач нарынхаа тоогоор Монгол Улс дэлхийд толгой цохидог нь тодорхой. Өнгөрсөн жилүүдэд туршлага судалсан айлчлал, төлөөлөгчийн тоогоор авч үзвэл Монгол Улс үсрэнгүй хөгжилтэй, үлгэр жишээ улс болох байсан нь дамжиггүй. Гэвч туршлага судлаач, төрийн томчууд маань сурсан туршлагаа хоолтойгоо хольж идээд, хаа нэгтээ шоппингдохдоо хаяж гээгдүүлдэг болов уу гэх хардлага төрдгийг нуух юун.
Дашрамд дурьдахад, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга , Засаг дарга нарын семинарын үеэр “Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой” хэмээн тунхагласан. Ийнхүү тунхаглаад шүлс нь ч хатаж амжаагүй байхад БНСУ руу айлчлаад ирсэн туршлага судлаач нар маань улсын дугаараараа ижилссэн тансаг хар жийпийн цуваагаар сүр дуулиантай тосуулсан нь мөн л олны шүүмжлэлд өртөөд байгаа.
TIME.MN



Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа