Илүү төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлээ буцаан аваарай


Даатгуулагч үндсэн ажил олгогчоос гадуур хэд хэдэн ажил олгогчид ажиллаж авсан хөдөлмөрийн хөлс, орлого тус бүрээс төлсөн шимтгэлийн нийлбэр дүн нь сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дээд хэмжээнээс тооцсон шимтгэлийн дүнгээс илүү төлөгдсөн шимтгэлийн тооцоог тухайн даатгуулагчийн ажиллаж буй үндсэн ажил олгогчтой нь харилцаж байгаа аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр нь дамжуулан шимтгэлийг тооцон олгоно.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээлэл технологийн төв нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг ажил олгогч, харилцагч аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс тус бүрээр гаргаж, төлөвлөлт, санхүү бүртгэлийн газарт ирүүлнэ.

Тус газар нь энэхүү жагсаалтад орсон даатгуулагчдын илүү төлсөн шимтгэлийн үндэслэлийг хянан баталгаажуулсны үндсэн дээр уг жагсаалтыг хяналт үнэлгээ дотоод аудитын газар болон холбогдох аймаг дүүргийн хэлтсүүдэд хүргүүлнэ.

Дээр дурдсан даатгуулагчдын илүү төлсөн шимтгэлийг тэдгээрийн ажил олгогчийн үндсэн баримттай нь тулган баталгаажуулан зохих шийдвэр гаргасны үндсэн дээр илүү төлсөн шимтгэлийг тухайн даатгуулагчдад буцаан олгох тайлан бүртгэлд тусгах хянах ажлыг зохион байгуулж ажиллана.

Аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь илүү төлсөн шимтгэлийг тухайн даатгуулагчдад буцаан олгохдоо дор дурдсан баримтыг үндэслэнэ. Үүнд:

-Даатгуулагчийн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр

-Даатгуулагчийн баталгаажсан үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас

-Даатгуулагчийн иргэний үнэмлэх

-Даатгуулагчийн нэр дээр нээсэн банкан дахь харилцах, хадгаламж, картын дансны дугаар байна.

Нийгмийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааг “Мэдээллийн Лавлах 19001199”-ийн “Мэргэшсэн зөвлөх”-өөс авах боломжтой.


www.mongolcom.mn