ХАУ-ын Гуанши хотын нэгэн жижиг тосгонд 92 настай ээжийгээ гахайн оромж мэт харанхуй бохир орчинд олон жил хорьдог байсныг илрүүлжээ.
Энэхүү мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд орон нутгийн цагдаа нар бодит байдалтай танилцахаар очсон байна. Цагдаа нарыг очиход эмэгтэй харанхуй бохир заваан орчинд түгжигдсэн байдалтай байжээ. Эмээг төмөр торон хашаанд түгждэг байсан бөгөөд энэхүү хашаанд тэрбээр маш олон жил хоригдсон байна.
Эмээ өөрийнхөө амьдарч байсан газрын тухай "Би маш олон жилийн өмнөөс хараагүй болсон. Тиймээс ямар орчинд амьдарч байснаа сайн мэдэхгүй байна. Ямартай ч гарт минь элс мэдрэгддэг байсан" хэмээн ярьжээ.

Одоогоор эмээг ингэж хорьсон хэрэгт түүний төрсөн хүү, бэр хоёрыг буруутгаж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа аж.
Харин эмээг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар "Олон жил хоригдсон учраас эмээд маш олон хууч өвчин бий болсон байна" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: http://en.people.cn; Zindaa.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа