УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулийн үндсэн агуулга нь маргаан үүсгэсэн талууд аль арбитрын шүүхэд гомдол гаргаж, маргаанаа шийдүүлэхээ өөрсдөө сонгох тухай зохицуулалтыг оруулж өгсөн юм. Түүнээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арбитруудыг олон улсын төвшинд нийцүүлэх асуудлыг оруулж өгсөн гэж хууль санаачлагчид мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
О.Баасанхүү: -Арбитр нэрээр Монголын төрийг гадны арбитрын шүүхийн аманд өгөх тухай юм яригдаад байгаа шүү. Энэ хуулийн төслийн цаана ямар тохироо хийгдсэнийг би бүгдийг нь мэдэж байгаа шүү. Өөрийн эх орондоо шийдэх боломжтой байхад заавал гадны арбитр руу хандах ямар ч шаардлага байхгүй ш дээ.
Н.Учрал: -Дэвэн дэлхийн юмыг хамж ярьдагаа болих хэрэгтэй. О.Баасанхүү гишүүн ядаж хуулиа уншчих. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арбитруудыг олон улсын төвшинд нийцүүлэх асуудлыг л ярьж байна шүү дээ. Одоо байгаа хууль чинь олон улсад, НҮБ-д нийцхгүй байна ш дээ.
О.Баасанхүү: -Хуулиа уншдаггүй гэж битгий ярь. Та нар ямар надтай хамт амьдардаг биш. Би өнгөрсөн парламентад энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хэд хэдэн удаа уншчихсан. Над руу бүгдээрээ дайрцгаагаад байх юм. Н.Учрал миний дүү ядаж битгий ийм юм ярьж дайр. Наад чинь мэдэхгүй атлаа мэддэг юм шиг ярьдаг хүний зан шүү.
Ц.Даваасүрэн: -О.Баасанхүү гишүүн үг хэлж байна гээд бүгдээрээ дайрах хэрэггүй байх. Юм л бол НҮБ-д нийцүүлнэ гээд байдаг чинь нэг их зөв зүйл биш байх шүү. Тийм учраас нухацтай хэлэлцэх хэрэгтэй.
EAGLE.MN
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална