Ж.Батзандан Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын уурыг хүргэжээ


Ардчилсан намын даргын сунгаанд оролцож яваа Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан нарын нөхдөөс Ж.Батзандан нь овилгогүй зан гаргаж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ зэрэг ах нарынхаа уурыг барж яваа сурагтай. Оны өмнөхөн Ардчилсан намын даргад нэр дэвших үнэмлэхээ гардаж авсан дээрх 5 нөхөр зүүн аймгуудаар сурталчилгаагаа хийгээд ирсэн. Өчигдөр говийн аймгуудын зүг хүлгийн жолоо залсан билээ.

 

Ямартай ч Ж.Батзандан УИХ-ын чуулганы танхим, саарал ордонд гаргадаг поп зангаа намынхаа гишүүдэд гаргаж яваа нь олны дургүйцлээс гадна хамт яваа зарим нэг ах нарынх нь эгдүүг хүргээд амжсан гэнэ. Хөгшчүүдийн үе дууссан тухай ярианд нь С.Эрдэнэ огол харайн босч, Ж.Батзандантай муудалцсан аж. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах кнопыг өөрөө дарсан гэдгээ мартсан мэт жүжиглэж байгаа нь Засгийн газрын тэргүүн асан ахынх нь уурыг бадраагаад байгаа юм байх. Ямарсайндаа л "Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарын уурыг хэзээ барах бол" гэж намынхан нь шивэр авир гэцгээж байхав.