Адели бол бидний мэдэхээр хамгийн богино хугацаанд дэлхийн од болсон, хамгийн шилдэг дуучин. Гэхдээ бид ч нарийн сайн зүйлсийг нь мэддэггүй юм байна. Түүний талаар саяхан цоо шинэ намтар ном хэвлэгдэн гарчээ. Дуучин бүсгүй анхлан карьераа эхэлж байх үедээ архинд донтох байдалтайгаа хэрхэн тэмцэж байсныг энэхүү номонд дурджээ.
Аделе хэмээн нэрлэсэн уг номыг Марк Шарпио гэх хүн бичсэн бөгөөд Аделийг гурван настай байхад эцэг эх хоёр салснаар ээжтэйгээ үлджээ. Энэ нь түүний сэтгэлээр унах шалтгаан болсон талаар бичсэн байна. Номонд өгүүлснээр дуучны аав нь архичин байсан бөгөөд энэ нь бяцхан охинд гүн дарамт болж байжээ. Хэдийгээр ээжийнхээ хайр халамжинд өссөн ч аавтайгаа хамт халуун ам бүлээрээ байх чин хүсэл нь давамгайлснаар сэтгэлийн дарамтанд орсон гэв. Түүнчлэн Аделе бисекс найз залуутай учирч түүндээ цочирдон зүрхний өвчтэй ч болсон байна. Мөн тэрээр тухайн үед хөвгүүд охидтой муу муухай байдлаар харьцан хандаж байгаа кино үзэх дуртай байсан гэжээ.
Аделе архийг хэмжээнээс нь илүү хэрэглэн өөрт тохиолдсон зүрхний өвчинтэйгээ тэмцдэг байсан байна. Ингэснээр тэр анхны аялан тоглолтынхоо дунд хэсэгт архийг их хэмжээгээр хэрэглэх болжээ.
Дуучин бүсгүйн амьдралыг тусгасан энэхүү намтар номонд зохиогчтой хийсэн түүний ярилцлага ч багтсан байна. Уг ярилцлагандаа:
“Би нэг удаа шөнийн 02.00 цаг хүртэл архи уугаад маргааш нь нэгэн тоглолтонд дуулахдаа өөрийнхөө зохиосон дууны үгийг хүртэл мартаж байсан удаатай. Энэ бол миний амьдралд тохиолдож байсан хамгийн таагүй зүйл” хэмээн ярьжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо