Хятад улсын иргэн дөрвөн настай хүүгийн амийг бүрэлгэжээ


Дөрөвхөн настай хүү хятад залуугийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал,  өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг монгол улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн юм. Мөн өөрийн дагавар хүү болох монгол улсын иргэн 13 настай Т-г гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.

 

Тэгвэл уг хятад иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

 

Хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

PAPARATSI.MN