Хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон хэрнээ чуулгандаа суудаггүй, сав л хийвэл таслаад алга болдог гишүүд олон байгаа. Ямартаа л төгөлдөр хуурчид энэ парламентад ч үүрэг гүйцэтгэж байгаа тухай яригдаж л байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүд хуралдаандаа ирэхгүй байгаад ихэд бухимдаж “Туслахууд нь орондоо унтаж буй гишүүдээ сэрээ. АН-ыг ирцээ бүрдүүлсэнгүй гэж бид хичнээн баалдаг байв. Одоо өөрсдийгөө хар” гэхчлэн хэлж ярьсныг уншигчид маань сонссон биз. Ямартай ч тэгээд гишүүдийн ирцийг харж байхад О.Содбилэг гишүүн хуралдаа суух дургүй бололтой юм. Учир нь тэрбээр өнгөрсөн сард нэг л удаа 10:35 цагт картаа уншуулжээ. Харин цөөн тохиолдолд гадаад томилолт, эмнэлгийн чөлөөтэй гэдгээр тэмдэглүүлсэн бөгөөд дийлэнхид нь тэмдэглэгээгүй байгаа юм. Ямартаа л түүнийг ийм муу ирцтэй байгаа нь,чуулганд суухаас залхсантай нь холбоотой юу гэсэн сониуч асуулт дагахад хүрч байгаа юм.
За мөн ирцийн мэдээллээс харахад Б.Ганболд, Ц.Оюундарь, Б.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ч.Улаан, Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, , Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөөтэй гэсэн шалтгаанаар чуулгандаа суухдаа хойрго ханддаг аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ