Залуучууд хуралдаа суух хэрэгтэй шүү


УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан 10 цагаас эхлэх товтой. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдээ хуралдааны танхимд орж ирэхийг шаардаж байна. Өнөөдрийн чуулганаас 10 гишүүн чөлөө авчээ. Мөн эмнэлгийн чөлөөтэй гишүүд ч байгаа юм.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Я.Санжмятав, Н.Учрал, Н.Амарзаяа нарыг батлан даалтад өгөхгүй бол болохгүй байна. Залуучууд минь хуралд суух хэрэгтэй” хэмээлээ. Ингээд гишүүдийн ирц 51.3 хувьд хүрч чуулганы хуралдаан эхэллээ.