Монгол Улс аз жаргалын индексээр 140 орноос 136 дугаар байранд эрэмбэлэгджээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын аз жаргалын индексийг олон улсын төвшинтэй харьцуулсан судалгааг танилцууллаа. Аз жаргалын индекс нь тухайн улсын иргэд урт удаан, аз жаргалтай амьдралд хүрэхэд хүрээлэн буй орчны баялгийг хэр зэрэг үр ашигтай ашиглаж байгааг харуулах 4 үндсэн үзүүлэлтийг нэгтгэж гардаг байна. Аз жаргалын 2016 оны тайланд нийт 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаар байранд эрэмбэлэгджээ.
Олон улсын төвшинтэй харьцуулахад Монгол Улс аз жаргалын индексийн үр дүнгээр аз жаргалгүй улс орнуудын нэг болж байгаа бөгөөд дэлхийн дунджаас 1.8 дахин, нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Коста Рика улсаас 3.1 дахин бага үнэлгээтэй байна.
Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт нь 2009 оноос хойш жил бүр нэмэгдсэн. Тухайлбал, хүн амын дундаж наслалт 2009 онд 68.0 жил байсан бол 2015 онд 69.9 жил болж өссөн нь 6 жилийн хугацаанд дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдсэнийг илтгэж байна. Хэдий Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалтын хувьд жилээс жилд нэмэгдэж байгаа боловч хангалттай төвшинд хүрээгүй байна гэж үзжээ. Дэлхийд хүн амын дундаж наслалтаар Хонконг, Япон, Итали, Швейцарь зэрэг улсууд тэргүүлж, Сьерра Леон, Лесото, Свазиланд зэрэг улсууд сүүлджээ.
Монголчуудын сайн сайхан байдал буюу амьдралын сэтгэл ханамжийн төвшин дунджаас доогуур 4.9 гэсэн үнэлгээтэй байгаа бөгөөд энэ нь аз жаргалын индексийн бага үр дүнтэй гарахад ихээхэн нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын нэг хүнд ногдох экологийн нөөцийн эрэлт (6.1 га) нь боломжит нөөцийн хэмжээ (15.7 га)-нээс бага байгаа боловч дэлхийн дундаж экологийн нөөцийн эрэлтээс 2.2 дахин их байгаа нь манай улсын үзүүлэлтийг хойш татжээ.
Цаашид Монгол Улс хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх, экологийн нөөцийг зөв зохистой ашиглах, түүнийг нөхөн сэргээх арга хэмжээг авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна. Дэлхийн улс орнуудын Аж жаргалын индексийн судалгааг эндээс үзнэ үү.

iTOIM.MN
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ