Мисс А.Баярцэцэгийг “Дэлхийн мисс-2016” наадамд шилдэг 11-т шалгарч эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гэх мэдээлэлтэй зэрэгцээд гадаад найз залуутай гэх яриа гараад байгаа.
Царайтай зүстэй боловч хэл ус тааруухан бүсгүйчүүдээс хол илүү давж гарсан жинхэнэ монгол сайхан охин хэмээн амтай болгон нь магтаж байсан нь хэдхэн хоногийн өмнө. Мисс бүсгүйг гадаад найз залуутай болохоор англиар сайн ярьдаг, санхүүгийн хувьд ч өнөөх “гадаадаараа” даалгуулдаг зэргээр түүний нэр хүнд нь буураад байгаа аж.
Цөөнгүй хүмүүсийн хувьд, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх гоо бүсгүйчүүдийн тэмцээнд монгол улсаа төлөөлж оролцсон мисс бүсгүй үндэсний үзлээ дээдлэх ёстой агаад цаашилбал монгол эртэй ханилж үр хүүхдийг нь төрүүлж амьдрал дээр ч үндсэрхэг үзлээ батлан харуулах ёстой гэнэ.
Испани, Англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн, мэдлэг боловсролоороо хэнээс ч дутахгүй түүнчлэн кино урлагийн салбарт ч хүчээ сорьж буй мисс А.Баярцэцэгийн “Дэлхийн мисс-2016” наадамд оролцсон хөдөлмөр зүтгэл гадаад найз залуутай гэх ядмагхан ярианаас болж үгүйсгэгдэж буй нь харамсалтай.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь