Ардын жүжигчин Н.Сувд “Амьдралдаа хоёр эрийг хайрлаж дурласан, хоёулантай нь амьдарсан” гэж хэлсэн нь аргагүй л зууны манлай сайхан бүсгүйгээс төрөн гарсан сайхан бүсгүйн ам бардам хэлэх үг мөн байх. Харин сайхан бүсгүйн хайрыг татсан хоёр эр өдгөө хоёулаа хорвоод байхгүй, оронд нь хоёр хүү нь ээждээ түшиг болж яваа. Том хүү Т.Бат-Оргил нь 20 гаруй жил амьдарсан таван хүүхэдтэй өнөр бүлээсээ туурга тусгаарлаж, шинэ амьдралаа эхлэх гэж яваа бол бага хүү Т.Мөнх-Оргил нь америкаас хөтлөн ирсэн сайхан бүсгүйтэйгээ гэрлэж, гэр бүлээ төвхнүүлж явна. Хосууд хоёр жилийн өмнө хүүхэдтэй болсон бол, саяхан бүл нэмж, Т.Мөнх-Оргил гитараа тоглохын завсар гэргий хүүхдүүдээ асарч явна. Т.Мөнх-Оргил “Үүлэн үст” кинонд жүжигчин Б.Цэцэгтэй дурлалт хос болон тоглодгийг хүмүүс сайн санаж байгаа биз ээ.
Тovchoo.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь