УИХ-ын гишүүд сүүлийн хэдэн долоо хоногт чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдааны ирцээ бүрдүүлэхгүй байгаа билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаан ч мөн ялгаагүй ирц дутуу байв. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хурал удирдсан болоод ч тэр үү намын гишүүдээ шүүмжлээд авна лээ.
Уг нь МАН олонхи үед хурлын ирц бүрдүүлэх асуудалгүй баймаар. Гэтэл зарим гишүүд хуралдаа ч суухгүй, зарим нь хурал дуусах гэж байхад ирж байв. Тодруулбал, УИХ-ын залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ 16.58 цагт чуулганы хуралдаанд ирэв. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Гишүүд ээ, баяртай үйл явдал боллоо. Л.Оюун-Эрдэнэ гишүүн ажлын цаг дуусч байхад хуралдаандаа ирлээ. Өвчтэй гэж дуулдсан. Гэхдээ үүнийгээ УИХ-ын Тамгын газарт мэдэгдэж байх хэрэгтэй. Өдөржин Д.Гантулга та хоёрыг хайлаа” гэсэн юм. Түүнчлэн Н.Учрал 15.35 минутанд ирсэн бол Сү.Батболд гишүүн 16.36 цагт ажилдаа ирлээ. Түүнийг ямар нэгэн арын хаалга байхгүй шүү хэмээн хурал даргалагч зарлаад авсан юм.
Medee.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь