Оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг энэ сарын 5-наас арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлнэ гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн ч арилжааны банкууд зээлийн эх үүсвэр орж иргээгүй учир тус зээлийг олгоогүй аж.
Харин өнөөдрөөс эхлэн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Цаашдаа Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм.
Мөн “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй хэмээв.
Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой юм.
Зээлд хамрагдах оюутнуудын анхааралд:
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ