Хятадын тэрбумтан Жэк Ма манай улсын Хэнтий аймгийн Бага Хэнтийн нуруунд байрлах онгон дагшин “Хагийн хар нуур”-ын ойролцоо зочид буудал барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Жэк Ма өнгөрсөн зун манай улсад ирэхдээ “Хагийн хар нуур”-нд очсон байдаг. Машин тэрэгний дугуйн мөрд эвдэгдээгүй, олон хүний хөлд дарагдаагүй байгалийн үзэсгэлэнт энэ газарт Жэк Ма нисдэг тэргээр хүргүүлсэн бөгөөд тэнд өндөр зэрэглэлийн зочид буудал барих талаар монгол түншүүдтэйгээ ярилцжээ.
Гэхдээ яриа төдий энэ хэрэг ажил хэрэг болох эсэх нь хараахан тодорхойгүй аж. Тухайлбал, Аялал жуулчлалын асуудал хариуцсан салбарын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагынхантай энэ асуудлаар зөвлөлдсөн зүйл байхгүй аж.
Аялал жуулчлалын холбооны менежер Х.Ариунболд, “Зочид буудал бариулах судалгааг Асашёорюү Д.Дагвадорж аваргын хөрөнгө оруулалттай Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хийж байгаа тухай мэдээлэл байна” хэмээн хэлэв.
Д.Дагвадорж аваргын хувьд өнгөрсөн зун Жэк Маг Монголдоо хүлээн авч, түүнтэй дотно нөхөрлөдөг гэдэг нь илэрхий болсон билээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо