Монгол дахь Залуучуудын Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэийн Боловсрол сургалтын менежер Ш.Галбадрахаас зарим асуултад хариулт авлаа.
-“Өсвөр үеийнхэн ба охидын эрүүл мэнд, эрхийн асуудалд залуучуудыг дайчлах нь” аяны талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Аяны талаар ярихаасаа өмнө “YPEER” клубээ танилцуулах нь зүйтэй болов уу. Манай клуб дэлхийн 52 орны 50 мянга гаруй залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн. Бид өсвөр үеийнхэнд мэдээлэл олгох бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендер, ХДХВ/ДОХ-аас сэргийлэх сургагч багш бэлтгэдэг байгууллага.
Бид энэ удаагийнхаа аяны хүрээнд охидын эрүүл мэнд, эрхийг хамгаалах, оролцоог нь нэмэгдүүлэхэд залуучуудын дуу хоолойг нэгтгэх зорилготой.
-Тус аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Маш олон ажил хийхээр төлөвлөж байна. Тэр дундаас онцолбол, 10 хоногийн хугацаанд өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгоход чиглэнэ.
Мөн охидын эрх, эрүүл мэндтэй холбоотой зөрчигдөж буй асуудлуудыг шийдвэрлэхэд тэдний дуу хоолойг нэмэгдүүлэх гэх мэт ажлууыг зохион байгуулна. Түүнчлэн өсвөр үеийнхнээс гарсан санал санаачлагыг нэгтгэж, аяны төгсгөлд шийдвэр гаргагчдад хандсан бодлого гаргана.
-Ер нь өсвөр насны охидод эрүүл мэндийн ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
-Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 2015 онд хийсэн судалгаагаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн 24 хувийг 15-24 насны залуус эзэлж байна гэсэн дүн гарсан.
Мөн судалгаанд хамрагдсан охидын 10 гаруй хувь нь ганцаардах, амиа хорлох оролдлого хийж байсан тухайгаа хэлсэн байдаг.
Түүнчлэн өсвөр насны охин анхны бэлгийн хавьтлаараа ДОХ-ын халдвараар өвчилсөн тохиолдол ч бий. Энэ мэтчилэн өсвөр насны охид эрт бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлтээс шалтгаалан үр хөндүүлэх зэргээр эрсдэлд орсоор байна.
-Өсвөр насны охидод тулгамдаж буй эдгээр асуудлыг ЕБС-ийн сурагчдын сургалтын хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг олгох хичээл ордоггүй болсонтой холбон тайлбарлаж болох уу?
-Болно. Өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг хаанаас авахаа мэддэггүй. Ихэнх нь баталгаагүй худал мэдээлэл найз нөхдөөсөө авч байна. Ингээд буруу алхам хийж эрүүл мэндээ хохироосоор байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо