АНУ-ын Вашингтон хотноо зохиогдож буй Miss Wolrd 2016 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ.
Тэгвэл тэрээр одоогийн байдлаар шилдэг гэрван оролцогчийн нэгт тооцогдоод байгаа. Түүний видео танилцуулга бусад оролцогчийнхоос хамгийн өндөр оноо авж, шүүгчдээс "Маш гайхалтай, кино шиг санагдлаа" гэсэн сэтгэгдлийн сонсоод байгаа юм.

Тэрээр уг тэмцээнд оролцох үеэрээ Сан Францискогийн агентлагаас кино санал хүлээн авсан байна. Тодруулбал шинээр хийгдэж буй "Мулан" уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиаг Сан Францискогийн агентлаг явуулжээ.
"Мулан" хэмээх Диснейн бүтээлийг монголд мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл хүннү гүрнийг ганцхан гэдгэр охин чадчихдаг тухай өгүүлэх тус киноны Мулан хэмээх охины дүрд мисс А.Баярцэцэг тоглох хүсэлтэй байгаа гэнэ. Тиймээс ч түүнийгээ нуулгүй өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.

Харин олон нийт "Монголчуудын өвөг дээдэс "Хүннү" гүрнийг муулж, алж, хяддаг муу ёртой кино. Тэгж өөрийгөө алдаршуулах хэрэггүй. Битгий тогло" гэх сэтгэгдлүүдийг үлдээж байна.
Б.Учрал
BreakingNews.MN
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо