Багануур дүүргийн 64 дүгээр сургуулийн хашаанд 11 дүгээр сарын 30-ны өдрийн орой шилүүсний зулзага ногуул орж ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэлтсээс 8, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1 хүн, Зооноз өвчин судлалын төвөөс 2, Мал эмнэлгээс 1 эмч тус тус ажиллаж, төмөр торонд хийн аюулгүй болгож, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгөхөөр болжээ. Сургуулийн хашаанд орж ирсэн шилүүсийн зулзага ногуулын нэг хөл нь гэмтсэн байсан бөгөөд хавханд орж гэмтсэн болохыг нь тогтоосон гэж эх сурвалж мэдээллээ.


Б.ГЭРЭЛ
Эх сурвалж: Мэдээ.мн
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ