УИХ-ын гишүүн С.Жавхлан "С1" телевизээс бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцож, улс төрийн нөхцөл байдлын талаар цензургүй ярьсан нь олны анхаарлыг ихээр татав. Тэгвэл С.Жавхлан чухам юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Төрт улс байхгүй болсон юм байна. Сэтгэлтэй хүмүүс шүүгдэж гарч ирээгүй юм байна.
Баримт 2. Монголын төр сэтгэлийн тураал, тархины саажилтанд орчихжээ.
Баримт 3. Цаашид ирээдүй харагдахгүй байна. Бүрэн өөрчлөлт хэрэгтэй.
Баримт 4. УИХ-ын гишүүд нь хулгай хийж болоод байхад, би дуулж яагаад болохгүй гэж.
Баримт 5. Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг ч хоног алдалгүй хугацаанаас нь өмнө буулгах хэрэгтэй байна.
Баримт 6. Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Үгүй бол тарах хэрэгтэй.
Баримт 7. Монголын төлөө би хэнтэй ч хамтрахад бэлэн. Тиймээс хэн ч байсан надтай холбогдож болно.
Баримт 9. Жинхэнэ Драмын театрын жүжигчилсэн тоглолт чинь Төрийн ордонд болж байна.
Баримт 10. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр чинь халаас нэгтэй болчихсон юм биш үү.
Баримт 11. Төрийн түшээд хулгайлаад идчихсэн учраас түмэн олон луу харах нүүр байхгүй.Түмэн олон ч гомдож ,төрсөн бие нь өөрөө мэддэг болсон.
Баримт 12. Оюуны том хувьсгал хийх цаг болсон.
Баримт 13. Түмэн олон нурж унтрахаас өмнө хийж бүтээх ёстой.
Баримт 14. Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтох цаг үед мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэнэ.
Баримт 15. Монголоо ярьж тэмцсэний төлөө би 9 жил галзуу гэж дуудууллаа.
Баримт 16. Улс тунхагласаны баяр бол хэдхэн хүний баяр болсон. Түмэн олон гуниглаж байна.
Баримт 18. Шинэ зөв үндсэн хуулийг бий болгож шинэчлэх хэрэгтэй.
Баримт 20. Далай багш цай уугаад явсны төлөө Хятад нүүрээ бууруулж байна. Манай улс ийм л нэр хүндтэй байна.
Баримт 21. Хүссэн ч эс хүссэн булхай илэрнэ.
Баримт 22. Урд хөршөөс зээл авах гуйлгачлаад байсныг Далай багш ирж хааж өглөө. Одоо өөрсдөө хийх бүтээх хэрэгтэйг сануулж байна.
Баримт 23. Аав ээжээ, элгэн халуун ах дүүсээ хайрлах зарчим хүнд байх ёстой. Эрх мэдэлтнүүд идэж чаддаг мөртлөө бүтээж чаддаггүй улс.
Баримт 24. Бид нар дор бүрнээ хичээж байж л энэ хямралаас гарч чадна.
24tsag.mn
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ