Хүүхэд залуус ч гэлтгүй ер нь Монголчууд Ардын Жүжигчин, Төрийн Соёрхолт Н. Сувд гуайгаар Мандухай цэцэн хатан гэх түүхэн, агуу хатныг төсөөлдөг. Тэрээр өнөөдөр УДЭТ-ийн даргын чухал албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн түүнийг даргаар ажиллах болсноос хойш УДЭТ-ийн үйл ажиллагаа идэвхжиж, олон нийтэд ч уран бүтээлүүдээ тасралтгүй хүргэн үзэгчдийн дунд театр “амилсан” билээ.
Их Орос улсад Кино Драмын ангийг төгссөн тэрбээр Монголдоо ховорт тооцогдох шилдэг эмэгтэй жүжигчин. 1973 оноос УДЭТ-т ажиллах болсон тэрээр өдгөөг хүртэл урлагийн төлөө олон зүйлийг хийсэн гэдгийг хүмүүс мэднэ.
Сүүлийн үед Хадгаламж Банкны рекламаар үр хүүхдүүдийн хамт “од” болоод байгаа тэрээр саяхан “од болсон фракц”-аараа буюу өөрийн том хүү, Бат-Оргил болон ач хүүтэйгээ хамт явж байгаад бидний папараци дуранд өртсөн юм.
Алдарт Мандухай Цэцэн Хатан маань өнөөдөр амьдралын жамаар “Мандухай Цэцэн Эмээ” болжээ. Хүүхдүүдээ том жижиггүй баярлуулж яваа сайн л эмээ байна шүү.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь