Сонгуулийн өмнө хотын хуучин захиргааны байрыг гартаа оруулсан Д.Баясгаланд хууртсан олон компани хохирч байна


Нэгэн цагт цусан тангараг тавьсан ах дүү мэт байсан Д.Баясгалан, Лу Болд, М.Зоригт нарын эв эвдэрснээр Монголын бизнесийн ертөнцөд томоохон орон зайг бий болгосон “Бодь” групп задарсан билээ. Тэгвэл “Голомт”-ыг өөртөө авч үлдэж чадсан Д.Баясгалан эрхэмтэй холбоотой анхаарал татсан бас нэг мэдээлэл байна. Наад Монгол чинь надад хамаагүй хэмээн гадныханд хэлсэн гэгдэж, олны дургүйг хүргээд авсан түүний “Голомт” банк нэгэн барилгад хөрөнгө оруулахаар шийдэж, барилгын ажил эхлүүлсэн ч  хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас ихээхэн асуудал үүсээд байгаа ажээ.  Болно, бүтнэ, асуудалгүй, хөрөнгө оруулна гэж компанитай  гэрээ хийж,  ажил эхлүүлчихээд хэрэг дээрээ таг алга болчихсон тул чамгүй асуудал дагаж үүсээд байгаа юм байна. Ер нь бол Д.Баясгалан захирал өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хийгээгүйн улмаас олон аж ахуйн нэгж компаниуд өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан ажиллаж иржээ. Гэвч тэгээд итгэснийх нь шагнал нь алдагдал, хулхидалт болж хувирахад хүрээд байгаа аж.

147995824058365ee0e9826

Чухам яг аль барилгын талаар яриад байна вэ гэж уншигч та сонирхож байгаа нь лавтай. Тэгвэл Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно 120 мянгатын уулзварын ойролцоо 30 давхар оффисын зориулалттай барилга барихаар төлөвлөж, уг барилгад Голомт банк хөрөнгө оруулахаар болсон байдаг. Тус барилга нь газар доор 3 давхар, 27 давхар нь газар дээр байх юм байна. Нэгэнтээ  хөрөнгө оруулагч нь тодорхой учраас газар доорх давхаруудыг барьж, газар дээрх барилгаас нэг давхарыг нь бариад байгаа аж. Харамсалтай нь  барилгын ажил эхэлсэн өнгөрсөн хугацаанд  Д.Баясгалан эрхэм  ганцхан удаа хөрөнгө оруулалт хийжээ. Үндэсний баяр  наадмын өмнө  хөрөнгө оруулсан нэртэй хэдхэн төгрөг өгчээ. Гэвч түүний хөрөнгө оруулсан мөнгө хүрээгүйн улмаас хамтарч ажиллаж буй компаниуд өөрсдөө барилгын материал нийлүүлэн ажилласан талаараа хэвлэлийнхэнд хэлж байгаа юм.  Гол нь Д.Баясгалан захирал уг асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа ажээ. Өвлийн хүйтэн нойтонд компаниудыг баахан алдагдалтай хутгаж хаячихаад Монголын бизнесийн ертөнцийн акул гэж нэр зүүх түүнд эвгүй л баймаар юм.

147995824458365ee49ed18

Ер нь Д.Баясгалан захиралтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй. Заримаас нь энд хүргэе.

Тодруулбал,  “Голомт фаннэйшнил групп” ХХК нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга барихаар болсон байдаг. Гэхдээ энэхүү барилгынхаа 1-3 давхарыг л нийслэлийн өмчид шилжүүлэх гэнэ. Харин үлдсэн давхаруудыг нь тухайн компани барьж өгснийхөө хөлсөнд хүртэх гэж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Уг нь тус компани нь концессын гэрээгээр энэхүү ажлыг хийнэ. Энэ нь ажлаа эхлээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийхээ дараа зарцуулсан хөрөнгөө нийслэлээс буцаан авах ёстой гэсэн үг. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байдаг.

3918

НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд буюу сонгуулиас өмнө  болсон хуралдаанаараа НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоол бөгөөд үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.

3915

3916

3917

НИТХ-ын тэргүүлэгчид “Голомт фаннэйшнил групп” ХХК-д тухайн барилгыг барьсных нь төлөө өмчлөх, ашиглах эрх олгох шийдвэр гаргасан байна. Учир нь уг тогтоолд заасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэх заалтанд дээр нь “спорт заалны хамт” хэмээх үгийг нэмж оруулсан байна. Мөн “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” гэсэн заалт оруулсан нь өнөөх концессын гэрээгээр ажил гүйцэтгэхээр болсон “Голомт фаннэйшнил групп” ХХК-д барилга барьсных нь төлөө ашиглах, өмчлөх эрх олгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү гурванхан давхар барилгыг нийслэлийн өмчлөлд шилжүүлэхийн тулд НИТХ-ын тэргүүлэгч тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Голомт фаннэйшнил групп” ХХК-д хуульд заагаагүй давуу эрх олгож байгааг гайхах хүн олон байгаа юм.Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгаруулалтын урилга олон нийтэд хүрээгүй бөгөөд хотын захиргаа хавиар болоод өнгөрсөн гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: Шуурхай.мн