Өдгөө 19 настай Ху Янхуа нэртэй охин ахынхаа хорт хавдрын эмчилгээний төлбөрийг олохын тулд метронд 200 мянган юаны (23 мянган евро) төлөө онгон биеэ зарах хүсэлтэй гэдгээ зарлаж, бичиг барьсан нь олныг цочирдуулжээ.
Түүний төрсөн ах 23 настай бөгөөд гурван жилийн өмнөөс цусны хорт хавдраар өвдөх болжээ. Гэвч гэр бүлийнх нь орлого эмчилгээний зардалд хүрэлцдэггүй тул дүү нь өөрийнхөө онгон биеийг зарах санаа бодож олсон байна. Охин дүүгээ ийм шийдвэр гаргасанд төрсөн ах нь сэтгүүлчдээс олж мэдээд ихэд уурласан байна. Гэр бүлийнхэн нь түүний энэ явдлыг огт мэдээгүй бөгөөд дүүгээ гэртээ эргэн ирж, сургуульдаа үргэлжлүүлэн суралцахыг хүсэж буй аж. Харин охиныг цагдаагийнхан олон нийтийн газар садар самуун сурталчилсан хэргээр баривчилсан юм.

Охины найзууд нь түүний энэ гэнэтийн явдалд балмагдсан байна. Хамт амьдардаг ахлах сургуулийн сурагч Жи Жиян “Ху бол маш сайн охин. Түүнийг ийм шийдвэр гаргасанд итгэж чадахгүй нь. Тэр ахыгаа аврах, эмчилгээний мөнгө олохоор цахимаар олон удаа хайлт хийж, аргаа барж байсныг нь мэднэ” гэжээ.

Эл мэдээг анх 163.com цахим сайт мэдээлсэн бөгөөд мэдээнийх нь дор нийт 73 мянган сэтгэгдэл үлдээсэн байжээ. Иргэдийн дийлэнх нь ядуу өрхөд эмчилгээний зардал мөнгө олоход хэцүү, маш их үнэтэй байдаг гэж шүүмжилсэн бол зарим нь хэдийнэ Хугийн гэр бүлд туслах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна.
AMJILT.COM
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ