Иргэдийн халаасыг сэгсрэх зорилготой хууль тогтоомжууд


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн татварын тухай хууль, нийтийн тээврийг шинэчлэх төсөл гээд төрийн оролцоотой хийгдэж байгаа ажлуудын дотор торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн, иргэдийн халаасыг “сэгсрэх” зорилготой журам дүүрэн байна.


“Зөрчил гаргасан жолоочийн жолооны үнэмлэхийг хайчилж, хэргийн материалд хавсаргана” гэсэн Хууль зүйн сайдын тушаалын дагуу олон мянган иргэний үнэмлэхийг устгалд оруулсан /Жолооны үнэмлэх 10 жилийн хугацаатай олгогддог/, нийтийн тээврийг шинэчлэхдээ чиглэлүүдийн эргэлтийг богиносгосон, ТҮЦ-ийг хүчээр буулгаж, оронд нь бодит үнээсээ хэтэрсэн үнэтэй ТҮЦ худалдаж авахыг тулгасан гээд төр засгийн зүгээс иргэд рүүгээ чиглэсэн “хорон” дайралтуудыг олон нийтийн эрх ашгаар түрий барин хийж байгаа юм. Үүний үр дүнд цугласан мөнгө улсын төсөвт ордог, гэтэл цалин нэмэгдээгүй байна. 2015 оны аравдугаар сарын 1-нээс Нийслэлийн татварын хууль хэрэгжиж эхлэх байсан ч энэ нь бодит байдал дээр хэрэгжих огт боломжгүй байсан юм.


Энэ мэтчилэнгээр иргэдийн халааснаас гарч байгаа илүү зардал болгон эдийн засгийн хямралд тодорхой нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Тиймээс шинэ Засгийн газар болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжуудыг дэмжиж байгаа юу гэдэг бодлого нь одоо хүртэл тодорхой болоогүй байна. Иргэдийн халаасыг өдөр ирэх тусам нэмж хоосолж буй шаардлагагүй хууль тогтоомжийг шинээр олж харах, шаардлагатай тохиолдолд өөрчлөх хэрэгцээ байсаар байгаа юм. 

 

Zindaa.MN