Энэ даваа гаригийн өглөө ахлах ангийн сурагч охин Сюй Яньхуа (Xu Yanhua) Ханчжоу хотын метрогоор зорчихдоо "аврал эрсэн" зурагт хуудас барьсан байсан нь хүмүүсийн анхаарлыг татжээ.
Юннань мужаас ирсэн охин өвчтэй ахынхаа эмчилгээнд хэрэгтэй 200 мянган юанийг олохын тулд охин биеэ худалдахад бэлэн гэдгээ зурагт хуудаснаа бичсэн байв. Цагдаа нар түүний тайлбарыг сонссон ч хууль бус үйлдэл хэмээн түр саатуулсан байна.
23 настай ах нь гурван жилийн өмнөөс лейкемия буюу цусны цагаан эсийн өмөн өвчнөөр өвдсөн аж. Тэдний гэр бүл хамаг мөнгөө мэс ажилбарт зарцуулсан ч үргэлжлүүлэн хийх эмчилгээний зардалгүй болсон тул аргаа барсан охин дүү нь ахынхаа төлөө бүхнээ зориулахаар шийдсэн байна.
Хүнд өвчтэй залуу гэрийнхэндээ дараа болж байгаадаа харамсаж яваагаа болон дүүгээ ийм зүйл сэдсэнийг нь мэдээгүй гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ.
Сюй охин одоо нутагтаа очин хичээл сургуульдаа үргэлжлүүлэн явж байгаа гэнэ.
- See more at: http://www.wikimon.mn/content/71858.shtml#sthash.L10lAJJT.dpuf
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо