Өнгөрсөн баасан гаригт БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын Ардын шүүхээс ӨМӨЗО-ы Цагдаагийн удирдах газрын дэд дарга асан Жао Липинд авлига авсан, хүний амь хөнөөсөн, хууль бусаар галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсных нь төлөө хоёр сая юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нь хураан, цаазаар авах ял оноосон байна.
2015 оны гуравдугаар сарын 20-нд Жао Липин Өвөрмонголын Чифэн хотноо галт зэвсэг хэрэглэн Ли гэх эмэгтэйн амийг хөнөөжээ. 2008-2010 онд Жао Липин ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргын алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглан гурав дахь этгээдтэй хамтран бизнес хийж, албан тушаалтнуудыг томилон, 23.68 сая юанийн авлига авсан байна.
2005-2010 оны хооронд 65 настай Жао Липин ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд ӨМӨЗО-ы Бүх хятадын ардын улстөрийн зөвлөлдөх хорооны дэд даргаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ