Хүнсий дэлгүүр бүлэглэн дээрэмджээ


Сүүлийн үед хулгайн гэмт хэрэг ихэссэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Өчигдөр гэхэд хулгайн 21 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI дугаар хороонд байрлах дэлгүүрт өнгөрсөн ням гарагийн шөнө хулгайч орсон гэх дуудлага Цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух С барааны дэлгүүрийн цонхыг хагалж 2.060.000 төгрөг, SAMSUNG J3” гар утас, тамхи, шоколад, бохь, ундаа зэрэг хүнсний барааг бүлэглэн хулгайлсан байна.
 
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс  шалгаж байгаа аж.