Сугалаанд үл итгэгч сая ам.доллар хожжээ


Хонжорт сугалаанд мөнгө зарах нь дэмий зүйл гэдгийг нөхөртөө ойлгуулахаар нэг ширхэг сугалаа худалдаж авсан америк эмэгтэй сая ам.доллар хожжээ. Тэд Америкийн хойд Каролина мужийн Лестер хотод амьдардаг аж. 

"Powerball" сугалаа худалдаж авдаг нөхөр нь түүний уурыг барсан тул бүсгүй гэр бүлдээ сургамж болгох үүднээс нэгхэн ширхэг сугалаа өөрөө зорьж авчээ. Мэдээж тэр хонжвор таарахгүй гэдэгт итгэлтэй байсан байх. Гэтэл бүх зүйл өөрөөр эргэж, түүний сугалаа нэг сая ам.долларын эзэн болгосон байна.  

Тэд одоо ихэд баяртай байгаа бөгөөд хонжворын мөнгөөрөө хамгийн түрүүнд байшин худалдаж авахаар ярилцжээ.