“Манжуурын гоо бүсгүй-2016” үндэсний анхдугаар уралдаан болно


Манжуурын олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд манай улсад зохион байгуулагдах гэж байна. Гурван улсын найрамдлыг илтгэх энэхүү тэмцээний маань зорилго Олон улсын гоо бүсгүй шалгаруулах юм.

 

Энэ удаагийн тэмцээнд ОХУ-аас 30, Монгол улсаас 15, БНХАУ-аас 15 гоо бүсгүй өрсөлдөх юм. Тэмцээнд түрүүлсэн мисс нь Олон улсын гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм, 80000 юань гардаж авдаг. 

Өмнөх 12 удаагийн тэмцээнүүдэд монголчууд таван удаа тэргүүн миссийн титмийг хүртэж байжээ. Энэ жилийн Манжуурын гоо бүсгүйн тэмцээнд монгол охид мөн л өнгөлөг жавхаалаг, үзэсгэлэн гоо гэдгээ баталж Монгол Улсаа төлөөлөн оролцох боломж ийнхүү нээгдэж байна.