АНУ-ын алдарт дуучин Алисиа Кийсийнх шиг өвөрмөц хоолойгоороо Монголын залуусыг байлдан дагуулсан залуу дуучин Цэлмүүн найз залуутай болжээ. БСШУЯ-ны “Үдийн Цай” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах болсон тэрээр “ажил ихтэй” гэсэн шалтгаанаар урлагаа орхино гэж мэдэгдсэн ч уран бүтээлээ бүр ч зогсоочихоогүй л байна. Кинонд хүртэл тоглоод авсан дуучин бүсгүй шинэ найз залуутай болжээ. Түүний найз залууг Алтайхайрхан гэдэг бөгөөд нэлээд бийлэгжүү айлын отгон хүү гэнэ. Цэлмүүн, Алтайхайрхан хоёр ихэд дотно гэдэг нь фэйсбүүктээ байршуулсан тэдний үнсэлцэж буй зургаас мэдрэгдэнэ. “Хот” хосууд дурлалдаа умбаад хэнийг ч үл анзааран байна.
Дашрамд дурдахад дуучин Цэлмүүн гэрийнхэнтэйгээ Англиар ярьдаг, Олон улсын MIU дээд сургуулийг дүүргэсэн, өндөр боловсролтой, Христчин бүсгүй. Хааяа Азийн улс оронд өөрийн тоглолтоо зохион байгуулж, олсон мөнгөө өнчин ядууст зориулдаг, хүмүүнлэг сэтгэлтэй, чадварлаг залуу дуучин. Харин түүний найз залууг үеийнхэн нь их л “шоучин”, “партичин”, “клабчин” гэж ярих юм билээ.
Өөрийн сонголт өөртөө л зөв. Хэн нэгний сонголтыг, ялангуяа хайр дурлалын, сэтгэлийн сонголтыг хэн ч өмнөөс нь шийдэж, захирч болохгүй шүү дээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо